Японы түүхэнд хандах байр суурь хоёр орны харилцаанд бараан сүүдэр авчирлаа
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе 15-ны өдөр “Гуан бүк Чол” баяр буюу БНСУ Япончуудаас тусгаар тогтнолоо зарласан баярын 68 жилийн ойн тэмдэглэх ажиллагаан дээр хэлэхдээ, Япон түүхэнд хандаж буй байр суурь хоёр орны харилцаанд бараан сүүдэр авчирлаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Япон БНСУ-ын чухал хөрш хэдий ч Японы түүхэнд хандаж буй байр суурь хоёр орны харилцаанд бараан сүүдэр авчирлаа. Япон хэрэв түүхэндээ зөв хандаж чадахгүй бол харилцан итгэлцэл бий болгож чадахгүй гэжээ.
Пак Кын Хе хэлэхдээ, түүх бол нэг улс орны хувьд хүн төрөлхтний амин сүнс биед байдгийн адил бөгөөд хэрвээ тэр сүнс амарлиж чадаагүй бол ямар ч хүн хүлээн авах боломжгүй юм. Япон түүхийн асуудалд зөвөөр хандаж, сэтгэлийн шарх нь өнөөг хүртэл аниагүй тэдгээр зовсон хүмүүсийн төлөө чин үнэнчээр арга авахыг хүсэж байна гэжээ.
\Э.Г\ china radio
URL: