Хөөн зайлуулах ажиллагаанд өртөж нас барсан хүний тоо нэмэгджээ

0ce72463f99d43d9a02ad30b23caf833Египетийн цэрэг цагдаа 14-ний өдрөөс Каир хотын хоёр талбайд жагссан ерөнхийлөгч асан Морсийг дэмжигчдийг тараах ажиллагааны дараа улсын хэмжээнд олон газарт мөргөлдөөн гарчээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, тараах ажиллагаа болон олон газрын мөргөлдөөнд одоогийн байдлаар наанадаж 278 хүн нас барж, 2000 гаруй хүн бэртэж шархадсан байна.

  14-ний 7 цаг орчимд Египетийн засгийн газар нийслэл Каир хотын Рабаа Али Адавия болон сэргэн мандлын талбайд хуран цугларсан Морсийн дэмжигчдийг тарааж эхэлсэн бөгөөд олон газарт эсэргүүцлийн ажиллагаа үүссэн байна.

  Хятадаас Египетэд суугаа элчин сайдын яамны гэрчилснээр, 14-ний оройны байдлаар мөргөлдөөнд Хятад иргэд эндэж шархадсан мэдээ аваагүй байна.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих