Палестин Израиль хаалттай хэлэлцээ хийж эхэллээ

images550rddsОрон нутгийн цагаар 14-ний өдөр Палестин болон Израиль Иерусалимд шинэ ээлжийн энхийн хэлэлцээний анхны зөвшилцлөө албан ёсоор эхэллээ. Гэвч энэхүү хэлэлцээ хаалттай явагдсан байна.

Израилийн хэлэлцээрийн төлөөлөгч бөгөөд хууль зүйн яамнаас Тзипи Ливнид суугаа хэвлэлийн төлөөлөгч мөн өдрийн оройн 7 цагийн үед сүлжээн дээр гаргасан мэдэгдэлдээ “хэлэлцээ нэгэнт эхэлсэн”, “зураг авахыг хориглох бөгөөд ямар ч мэдэгдэл хийхгүй” гэжээ.

Энэ нь хоёр талын төлөөлөгч нар зөвшилцөл хэлэлцээнд санаагаа төвлөрүүлж, гаднын нөлөөнд автахгүй байх санаатай гэжээ. Гэвч энэ хэлэлцээгээр юуны өмнө аюулгүйн болон хилийн зааг шугамын асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ хоёр асуудлыг зохицуулсны дараа Еврейчүүдийн оршин суух цэг байгуулахыг зогсоох нь хялбар хэрэг гэж үүнээс өмнө Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Керри битүү сануулж байсан юм.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих