Бурхангүй газрын Бумба галзуурна гэдэг дээ, Төрийн тэргүүн минь

527-1376531767zuragҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн экс гишүүдийг дуудаж шийдэл олох гэсэн оролдлого тань ямар ч үр дүнд хүрэхгүй дээ.
“Төрийн тэргүүний хувьд энэ улсад онц байдал зарла” гэж би нэгэнтээ санал болгосон билээ.  Зөвлөлт маягийн эдийн засагтай байсан Хятадын коммунист нам нэгдэл, сангийн аж ахуй, улсын үйлдвэрийн газрыг зах зээлийн эдийн засагт тохируулан техник технологийг нь шинэчилж, зах зээлийн эдийн засагт тохирсон менежментийг нэвтрүүлж эдийн засгийн хүчирхэг Хятад улсыг байгуулсан байхад Милтон Фрийдманы шок эмчилгээнд мансуурч хувьчалын үндэсний хөтөлбөрийг Дэлхийн банк, Олон улсын вальютын сангаар батлуулж Монгол оронд хэрэгжүүлснээр улс ардын аж ахуйг устгаж, ажилчин ангийг үгүй болгосон Д. Бямбасүрэн ямар зөвлөгөө өгч чадах вэ?
Улс оронд сүйрэл болж байхад хуучирч хоцрогдсон мэдлэгтээ толгой нь эргэж хоцорсон ерөнхий сайд асан Содном, Гунгаадоржтангууд Монголд ямар аврал авчрах вэ дээ?
Улс орны, ард түмний өмч болсон байгалийн баялагийг гадныхантай нийлж дээрэмдсэн ёс суртахуунгүй П.Очирбат ямар аврал авчирах вэ? П.Очирбатын гүндүүгүй тэнэглэл Монгол орныг сүйрүүлсэн гэдгийг Монголын сэхээтнүүд бүгдээр  мэднэ.
Амаа ангайхаас ч эмээдэг, өөрийгөө Турк гаралтай сартуул гэж итгэсэн, юу ч хийдэггүй, хийгүй хочит Н.Багабанди ямар зөвлөгөө өгөх билээ.  Улс орны эдийн засгийг шинэ либериализмаар сүйрүүлсэн Л.Амаржаргалтангууд хэзээч Монгол орныг аврахгүй.
Нүүрс усны нэгдэлээс нүүрс хүчлийн хий гардаг гэдгийг мэддэггүй, галын тахилгаар бүхнийг аврагч Фортунатангууд Монгол орныг аврахгүй.  Тууз хайчлахыг улс төр хэмээн эндүүрдэг, бүдүүлэг “зоригт” Алтанхуягтангууд Монголыг аврахгүй ээ.
Монголын ард түмний эрх ашгийг хохироосон Оюу толгойн гэрээг байгуулагч С.Баяртангууд Монголыг аврахгүй. Төрийн тэргүүний хувьд Та Монголын мэдлэгтэй хүний эрэлд гарч мэдлэгтэний үгийг хичээнгүйлэн, хүндэтгэлтэйгээр сонсож эрх мэдэлдээ бялуурахгүйгээр, мэдлэгийн өмнө сөгдөж, онц байдал зарлаж  улс эх орноо аврах цорын ганц арга үлдээд байна.
Төрийн албан хаагч нарыг эрхлүүлж болдоггүй. Тэднийг эрхлүүлбээс төр баларна гэдгийг та мэдэх ёстой.  Монголын төр хүчтэй байсан цагт Монгол хүн эрх чөлөөтэй байна. Төр шийдэмгий, хүчтэй байх ёстойг та мэдэх учиртай.
Монгол Консерватив намын дарга Н.ДАШДАВАА

URL:

Сэтгэгдэл бичих