“Челябинскийн солирыг” нуурын гүнээс гаргахад 3 сая рубль зарцуулна

В озере Чебаркуль не обнаружили следов метеоритаЧелябинск мужид Чебаркуль нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлав. Эдгээр зорилгод 3 сая рубль гаргаад байна.

Челябинск мужид Чебаркуль нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлав. Эдгээр зорилгод 3 сая рубль гаргаад байна. Ажлын захиалагчаар Челябинск мужийн эрлийн аврах алба ажиллах юм. Оролцохыг хүсэгчид 8-р сарын 19-ний дотор мэдэгдэлээ ирүүлэх ёстой бөгөөд тендрийг 8-р сарын 23-нд явуулах юм.

Техникийн даалгаврын дагуу тендерт ялагч нь 0,3 -1 метрийн диаметртэй 600 кг хүртэл жинтэй “солирыг” 16-аас доошгүй метрийн гүнээс гаргах бөгөөд, тэдгээрийн 3-6 метрийн лаг шавраас гарган авах ёстой аж. Мэдэгдэлд зааснаар, уг ажилд 3 сая рублийг мужийн төсвөөс гаргах юм.

2-р сарын 15-нд Челябинскийн орчимд нэгэн солир унасан. Цагт 64 мянган км хурдтай маш том сүүлт од нь агаар мандалаас газарт унасан.Сансарын биет нь Уралын нуруун дээр 19-24 км өндөрт дэлбэрсэн аж. НАСА-гийн дүгнэлтээр уг солирын дэлбэрэлтийн хүчин чадал 300-500 килотонн байсан.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих