Залуучууд говь руу, бүсгүйчүүд хот руу шилжиж байна гэв

Залуучууд говь руу, бүсгүйчүүд хот руу шилжиж байна гэв

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхан залуучуудын шилжилт хөдөлгөөнийг судалжээ.

Энэ талаараа салбарынх нь сайд С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Шилжилтээс үүдсэн бэрхшээл нь залуу хосуудын гэр бүл салалт юм. Үүнээс гадна уул уурхайд ажиллахаар очсон залуусын эрүүл мэнд доройтох боллоо” хэмээн онцолсон.

Судалгаагаар гадаад руу шилжсэн залуусын тоо 67.1 мянгад хүрсэн байна. Энэ нь нийт залуучуудын 7.1 хувийг эзэлж байгаа юм. Харин хөдөөнөөс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн гэнэ.

Тодруулбал, нийслэлд амьдарч байгаа хоёр хүн тутмын нэг нь шилжин ирэгч аж. Үүний хажуугаар уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед говь руу чиглэх залуусын тоо 10 мянгад хүрсэн бол хөдөөний бүсгүйчүүд нийслэл рүү хошуурч байгааг С.Эрдэнэ сайд онцолсон. Шилжилт хөдөлгөөнийг дагаад хэд хэдэн сөрөг дагавар гарч байгаагийн нэг нь гэр бүл салалт гэв.

Д.Гэрэл /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих