Их Британид шатахуунаар явдаг автомашиныг хориглохоор болов
Их Британийн эрх баригчдын санал болгосон төслийн дагуу 2040 он гэхэд тус улсад шатахуунаар явдаг автомашиныг хэрэглэхгүй байх шийдвэрт хүрсэн байна.
Шалтгаан нь эдгээр шатахуунаар явдаг автомашинууд нь хүрээлэн буй орчныг маш ихээр бохирдуулдаг учраас ийнхүү санал нэгдсэн аж. Тиймээс иргэд одооноос цахилгаанаар явдаг хөдөлгүүртэй автомашин худалдан авах, эрэлд гарах хэрэгтэй болж байгаа юм. Уг төслийг Их Британийн либерал ардчилсан намын төлөөлөгчид боловсруулсан байна.
Мөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид машины рейс бүрт татвар төлөх ёстой аж. Татварын хэмжээ нь машиныг хэрэглэж байгаа газар нутаг, рейсийн зай болон хөдөлгүүрээс ялгарч буй “CO2” –ын хэмжээнээс хамааран хэлбэлзэж байхаар тооцоолжээ. Ийнхүү уг төслийг хэрэгжүүлэх юм бол дэлхий бага багаар Их Британийн энэхүү хуулийг хэрэгжүүлэх өндөр магадлалтай гэдгийг судлаачид тооцоолжээ. Ингэснээр дэлхий нийт ямар ч шатахуун хэрэглэхгүй цахилгаан тээврийн хэрэгслүүдээр амьдарлаа холбох нь.
URL: