Бан Ги Мун Пакистанд албан ёсоор айлчлав

e88f8d50de9119d0bigПакистаны хэвлэлүүд 13-д НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 12-ны орой Пакистанд хүрэлцэн ирж, хоёр хоногийн албан ёсны айлчлалаа эхэллээ гэж мэдээлж байна.

Айлчлалын үеэр Бан Ги Му Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Ярдари, ерөнхий сайд Наваз Шариф, парламентын дарга болон хуурай замын цэргийн ерөнхий командлагч нартай тус тус уулзаж, олон улс, бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцож, мөн Энэтхэг Пакистаны бодит хязгаар шугамын зөрчлийн асуудлыг хөндөх болзошгүй байна.

8-р сарын 14-ний өдөр Бан Ги Мун Пакистаны тусгаар тогтнолын өдрийн тэмдэглэх үйл ажиллагаа, олон улсын энх тайван болон тогтвортой байдлын төв байгуулах нээлтийн ажиллагаанд оролцох юм.

Бан Гин Мун мөн Пакистаны гамшгийг удирдах үндэсний газрын хариуцлагатны тайланг сонсож, Пакистаны сурагчдын төлөөлөлтэй уулзан Пакистаны боловсролын асуудлаар ярилцах юм.

\Н. Пүрэвжав орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих