ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Азербайжанд ажлын айлчлал хийнэ
Өнөөдөр Бакуд ОХУ, Азербайжаны Ерөнхийлөгч Владимир Путин, Ильхам Алиев нар Карабахын асуудлыг зохицуулан шийдвэрлэх төлөв болон Каспийн эрх зүйн дэглэмийг авч үзэж хэлэлцэнэ.
Өнөөдөр Бакуд ОХУ, Азербайжаны Ерөнхийлөгч Владимир Путин, Ильхам Алиев нар Карабахын асуудлыг зохицуулан шийдвэрлэх төлөв болон Каспийн эрх зүйн дэглэмийг авч үзэж хэлэлцэнэ. Түүнээс гадна энерги, тээврийн хүрээг оролцуулан хоёр талын 5,6 хэлэлцээрт гарын үсэг зурах тухай Орос улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээллээ.
ОХУ-ын Онц байдлын яам, Азербайжаны Онц байдлын яамны хамтын ажиллагааны цогц төлөвлөгөө гарын үсэг зурах баримт бичгүүдийн дотор байна. Хоёр орны ерөнхийлөгчид 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-нийг дуустал Бакуд хуралдах Олон улсын хүмүүнлэгийн 3-р форумыг бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ.
Бакуд дээд хэмжээний уулзалтын үеэр Каспийн хөлөг онгоцууд найрсаг айлчлал хийхийг Оросын ерөнхийлөгчийн туслах мэдээллээ. Эдгээр нь «Дагестан» пуужинт хөлөг онгоц, их бууны «Волгодонск» зэрэг хөлөг онгоц юм. Владимир Путин нэгэн хөлөг онгоцон дээр гарч болзошгүй. Юрий Ушаковын хэлснээр Азербайжаны байлдааны хөлөг онгоцууд Орос улсад хариуд найрсаг айлчлал хийх юм.
Оросын дуу хоолой
URL: