Хятадын өмнөд нутгаар хэт халж байна

        Хятадын үндэсний цаг агаарын төв 12-ны өдөр мэдэгдэхдээ, 7-р сараас хойш Хятадын өмнөд нутгийн Шанхай, Жэжян, Хунань, Гүйжөү зэрэг 8 мужид хэт халуун үргэлжлэн, 1951 оноос хойших хамгийн халуун жил болж байна гэжээ.

        7-р сард дээрх найман мужид агаарын дундаж дулаан 29.6 хэм болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хэмээр өндөр байсан нь 1951 оноос хойших хамгийн халуун үе болжээ. Түүнчлэн хур тунадасны хэмжээ 99.2 миллиметр байгаа нь өмнөх жилүүдийн тал хувь буюу 1951 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрчээ.

        12-ны өдөр төвийн цаг уурын станц 19 дэх өдрөө хамгийн өндөр зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаж, цаашид хэт халуун өдрүүд дахин 3 хоног үргэлжлэхийг мэдэгдлээ. \Дүүрэнжаргал орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих