ОХУ Сирийг агаарын байлдаанд бэлдэнэ

ОХУ Сирийг агаарын байлдаанд бэлдэнэ

АНУ, Франц, Англи Сирийн сөрөг хүчнийг зэр зэвсгээр хангахаа мэдэгдсэний хариу болгож ОХУ дээрх шийдвэрийг гаргаж байгаа бололтой.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтдаг улсууд байр сууриа илэрхийлээгүй байна. Л иви улс “Хизболла” бүлэглэлд пуужин зарахад “Хэрэв “Хизболлла” бүлэглэлийн зүгээс цохилт ирвэл Ливид цохилт өгөх болно” гэж мэдэгдэж байсан Израиль улс агуу Орос гүрэнд энэ удаа юм хэлж чадсангүй, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд өнгөрлөө.

Тэд “Ард түмнээ дөнгөн данган тэжээж байгаа Сирид ийм хэмжээний зэвсэг авах мөнгө байхгүй. Тэгэхээр ямар нэгэн бодит шалтгаан л энэ алхмыг хийхэд хүргэсэн байх. ОХУ зэвсэг зарж мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөөд бүс нутгийн аюулгүй байдлыг хайхрахгүй орхиж байна.

Д.Медведев Израиль ХАМАС-тай хийж буй энхийн хэлэлцээрийг бүтэлгүй болгохын төлөө бүхнийг хийсэн байх. Учир нь ХАМА С-ын тэргүүн Халед Машеелтай Д.Медведев аль хэдийнэ уулзчихсан“ хэмээн Израилийн албаны хүн “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид өгүүлсэн байна. Сири Израиль улсууд хэзээнээсээ харьцаа муутай байдаг билээ.

Израилийн Yedioth Ahronot сонинд бичсэнээр бол 36-50 ширхэгийг худалдах гэнэ. Сири улсын зэвсэглэлд 200 орчим агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн иж бүрдэл байдаг бөгөөд дэлхийд хамгийн боловсронгуйд тооцогддог юм.

Сирийн тал мөн алсын тусгалтай Искандер-2, С300 пуужингийн иж бүрдлийг ойрын хугацаанд худалдаж авах хүсэлт тавьжээ.

Х.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих