Ерөнхийлөгчид ДЭМБ-ын Ерөнхий захирал бараалхав
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан өчигдөр Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржид бараалхав.
Хатагтай Маргарет айлчлалынхаа хүрээнд ЭМЯны удирдлагуудтай уулзаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа уулзалтын үеэр дурьдлаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа, энэ өсөлтийг хүн амынхаа эрүүл мэндэд чиглүүлж ажиллах нь чухал гэдгийг хатагтай Маргарет Чан мөн онцоллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж улс орныхоо онцлогт тохируулсан үндэсний хөтөлбөрүүд боловсруулж амжилттай хэрэгжүүлж ирснийг мөн дурьдав.
Монгол Улсад 2009 оны сүүлээр дэгдсэн томуугийн А хүрээний Н1N1 цар тахлын эсрэг вакциныг ДЭМБ-ын шугамаар хүлээн авсан анхны орнуудын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар хүнийг өвдсөн хойно нь бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх стратегийг барин ажиллаж байгаа талаар танилцуулав.
Хатагтай Маргарет Чан Монгол Улс хэдийгээр хүн ам цөөтэй жижиг улс боловч амжилттай хөгжиж дэвжиж, тэр хэрээр хүн амын эрүүл мэндэд ч ахиц гарч байгааг тэмдэглэлээ.
URL: