“Шинэ ургацын ногоог гурван цэгт худалдаалж байна”
ҮХААЯ-наас энэ жилээс ногоочдыг бүтээгдэхүүнээ нийслэлд худалдаалах цэгүүдээр хангаж байгаа билээ.
Шинэ ургацын ногооны худалдааны талаар тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Оюунсувдаас тодрууллаа.
-Энэ жилээс ногоочид өөрсдөө бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа. Худалдааны цэгүүд одоогоор хаана ажиллаж байгааг тодруулаач?
-Улсын хэмжээнд 3.5 тонн төмс хүнсний ногоо, 1000 тонн хүлэмжийн ногоо зах зээлд худалдаалагдаж байна. Цаг агаарын нөхцлийн улмаас болц хангалтгүй байгаа учраас ургац хураалтыг зогсоосон. Тиймээс ногоочид ихэвчлэн хүлэмжийн ногоогоо түүвэрлэн хурааж, худалдаалж байна.
Шинэ ургацын ногоог худалдаалах 28 цэг байгуулах ёстойгоос одоогоор гурван цэгт 70 гаруй лангууг ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Скай худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав, Чингэлтэйд Урт цагааны үүдэнд худалдаалж байгаа.
-Шинэ ургацын ногооны үнэ өндөр байна гэх хүмүүс байна?
-Ногоочид зах зээлийнхээ үнээр зарж байна. Хураалт жигдрээгүй учраас эрт ургац авсан, хүлэмжтэй хэсэг нь давуу талаа ашиглаж байна. Аймгууд энэ сарын 20-ноос хойш жигдэрч, шинэ ургацынхаа ногоог зарж эхлэхээр үнэ буурна.
Б.Заяа
URL: