Оюутолгойн далд уурхайг зогсоох шийдвэр гаргажээ
Оюу толгойн ТУЗ хуралдсан байна. Өнгөрсөн даваа гарагт болсон энэхүү хуралдаанаар далд уурхайг зогсоох шийдвэрийг баталжээ. Энэ шийдвэрээр ажиллагсдын тоонд тодорхой хэмжээгээр нөлөөлөх гэнэ. Гэхдээ ямар байдлаар өөрчлөлт орох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ажилтнуудтайгаа уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус компанид гэхэд 1000 гаруй хүн ажилладаг. Гэрээт ажиллагсадтайгаа нийлэхээрээ 2000 давдаг гэсэн мэдээлэл бий. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг “Редпаф” компани гүйцэтгэж байгаа юм байна.
Г.Туяа
eagle.mn
URL: