Айлын хашаанаас тэсрэх бөмбөг олдов

25db111042692010original-Сэрэмжлүүлэг-

Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суугч Х-ийн хашаанаас гар бөмбөг олджээ.

Тэрээр өнгөрсөн даваа гаригт гар бөмбөгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэнэ. Тэсрэх бөмбөгийг онцгой байдлын ажилтнууд болон цэргийн ангийнхан аюулгүй болгосон байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяр “Хашаанаасаа гар бөмбөг олсон иргэн өөрийн биеэр цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. Энэ нь маш аюултай. Тэсрэх, дэлбэрэх аюултай бодис олсон иргэд хамгийн түрүүнд онцгой байдлын аврагчдад мэдээлэх ёстой. Гар хүрч болохгүй, өөртөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” хэмээн анхаарууллаа.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих