Зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн барилга барьжээ
Хууль бус барилгын ажил сүүлийн үед ихээхэн чирэгдэл учруулж байиа. Чингэлтэй дүүргийн III хороо, “Урт цагаан”-ны хойд талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК хууль бусаар барилгын ажил явуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан хуульч Ц.Гансүх, “Гэгээн өргөө” СӨХ-ын дарга Х.Алтантуяа нар мэдээлэл хийсэн юм.
“Сүмбэр цамхаг” ХХК-ийн барьж буй барилга нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж байгаагаас гадна “Гэгээн өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг 39,40 дүгээр байрны оршин суугчид, “ЭДКС” ХХК, Урт цагааны түрээслэгчдийи эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа юм байна.
Түүнчлэн Ц.Дагвадорж, “Сүмбэр цамхаг” ХХК нь нийслэлийн Засаг даргын захирамжаар 215 мкв талбайг ашиглах зөвшөөрөл авчээ. Харин өнөөдрийн байдлаар тус компаии нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.4 дэх заалтыг зөрчин 85 м.кв талбайг илүү ашигласан байна.
Мөн өнгөрсөн 2008 оны Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилгажих талбай нь тухайн газрын далан хувиас илүүгүй байна” гэснийг зөрчиж, барилга барих талбайгаас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбай руу орсон гэв.
Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын урд талд “Урт цагаан”, баруун талд “ЭДКС” хими цэвэрлэгээний газар хойд талд нь 39, 40 дүгээр байрууд байрлаж байгаа бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дөрвөн байцаагчийн гарын үсэгтэй дүгнэлт гарчээ.
Дүгнэлтээр холбогдох таван хууль тогтоомжийг зөрчсөн гэнэ. Тиймээс зөрчлөө арилгах хүртлээ барилгын ажлыг түр зогсоох шаардлага хүргүүлсэн байна.
“Сүмбэр цамхаг” ХХК-ийн менежер мэдэгдэх хуудас авсан боловч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Түүнчлэн тус барилга нь “Урт цагаан” худалдааны төвийн гадна халаалт, цэвэр бохир усны шугамнаас 2,5-3,0 метрт байрлажээ. Энэ нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т заасан “Бохир ус татан зайлуулах тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа гэнэ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай”
263 тоот тогтоолын гурав дахь заалтад дурдсан “Хүн оршин суудаг газарт 1-20 кВт хүртлэх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийшээ 10 метр байна” гэсэн болон “Барилга хоорондын зай 6-8 метр байна” гэснийг тус тус зөрчсөн аж.
Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компанид 5-6 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа юм. Тиймээс энэхүү хууль бус үйлдлийг газар дээр нь очиж үзэн зохих арга хэмжээ авч өгнө үү хэмээн Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргахаар болжээ.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: