Увертюра хамтлагийнхан Хөвсгөл далайг уран бүтээлээрээ уяраалаа

Төрийн концертны наадмийн хаалтийг хийсний дараа  “Тэнгэрийн хүү” жүжгийн дуундаа клип хийлгэсэн даруйдаа  Увертюра хамтлагийнхан  хоймор нутаг Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залсан билээ. 7-р сарын 16-нд Мөрөн, 7-р сарын 18-нд Хатгал сум, Сүхбаатар хөлөг онгоцон дээр, 7-р сарын 20-нд  Хөвсгөл далайн эрэг, Дунд далайд, 7-р сарын 23-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд  нутгийн  иргэд болон  амрагчдад зориулан үнэ төлбөргүй “Хөх сувдийн орон” тоглолтоо хийжээ.

4X2B0154 4X2B0100 4X2B0122

 

4X2B0092

Дашрамд дуулгахад тус хамтлагийн дуучин Рэннчинням нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж өссөн бөгөөд Увертюра хамтлагийнхан  хоёр жилийн өмнө Рэнчинлхүмбэ суманд очин бас үнэгүй тоглолт тавиж байсан түүхтэй.

Тэгвэл энэ удаад Увертюра хамтлагийнхан  Хөвсгөлд тоглолт хийсний зэрэгцээ “Хөх сувдын орон” дуугаа дүрсжүүлээд иржээ. Энэхүү бүтээлийг МУГЖ Ө.Уянгатай хамтран дуулсан бөгөөд шүлгийг  Ж.Даваадамдин, хөгжмийг МУСТА  Цэн.Эрдэнэбат нар зохиосон юм.

бөгөөд уг 2 зохиолч нь 2 уулаа Хөвсгөлийн уугуул аж. Тус хамтлагийнхан ярихдаа : “Энэ удаад маш олон ажлаар Хөвсгөл аймаг руу явж байгаа.Хамгийн чухал нь байгаль,эх дэлхий Хөвсгөл далайгаа баярлуулах эх дэлхийгээсээ эрч хүч, энерги авч сайхан амран нутгийн ард иргэдэд аарсдийн уран бүтээлээ дэргэдээс нь илүү ойроос хүргэх зорилготой” хэмээн ярьж байсан юм.

Ингээд тэдний Хөвсгөл аймгийн аялалын гэрэл зургуудаас хүргэе. 4X2B0160 IMG_0197 IMG_0424 IMG_1797 IMG_1815 IMG_2024 IMG_2123 IMG_2203 IMG_2288 IMG_2305 IMG_2335 IMG_2360 IMG_2690


URL:

Сэтгэгдэл бичих