Төвдийн Чамдод 6.1 баллын газар хөдөлжээ

images05fgБээжингийн цагаар 8-р сарын 12-ны 5-цаг 23 минутад ТӨЗР-ны Чамдо нутгийн Зоган, Маркам хоёр сяний хилд 6.1 баллын газар хөдөлжээ. Гадаргуугаас 10 км гүнд чичирхийлэл үүссэн ба газар хөдлөлтийн төв тус хоёр сяний хилийн сууринд байж, улмаар хэдэн арван удаагийн чичирхийлэл болсон байна.

ТӨЗР-ны намын хороо, засгийн газар газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах яаралтай арга хэмжээ хэрэгжүүллээ. Чамдо-гийн орон нутгийн захиргаанаас 3-р зэрэглэлийн яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг томилон тухайн газарт очуулжээ. Хүн эндсэн бэртсэн мэдээ одоогоор алга байна.

ТӨЗР-ны газар хөдлөлт хэмжилтийн станцын урьдчилан сэрэмжлүүлэх хэлтсийн дарга Хуан Чинжян хэлэхдээ, Хятадын газар хөдлөлт бүртгэх станцын мэргэжилтэнтэй зөвшилцөж, энэ удаагийн газар хөдлөл нь Сычуань мужийн Лушаньд газар хөдөлснөөс хойш Хөхнуур Төвдийн эх газрын гадаргуу байршлаа зохицуулснаас болсон гэж үзсэн бөгөөд одоогийн байдлаар цаашид хүчтэй чичирхийлэл үүсгэх бололцоо тун бага гэсэн байна.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих