“Сүмбэр Цамхаг” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг хүслээ

“Гэгээн өргөө” СӨХ-ны оршин суугчид болон Урт цагааны түрээслэгчид “Сүмбэр цамхаг” ХХК-ийн хууль бусаар явуулж буй барилгын үйл ажиллагааг албан ёсоор зогсоож өгөхийг хүслээ. Тус компани нь Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны хойд талд 10 давхар барилга барьж байгаа бөгөөд энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт таван хууль, тогтоол, дүрэм журмыг зөрчиж байгаа аж. Тухайлбал “Газрын болон хот байгуулалтын тухай хууль, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай тогтоол, хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмийг зөрчсөн” гэдгийг тэд хэлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих