Лон Сноуден хүүтэйгээ удахгүй уулзана
АНУ-ын экс тагнуулч Эдвард Сноудены эцэг Лон Сноуден хүүтэйгээ уулзах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын талд илэрхийлсэн байна. Тэрбээр ОХУ-ын визанд орсон бөгөөд энэ сард багтаан хүүтэйгээ уулзах бололтой. Энэ талаар Сноудений өмгөөлөгч мэдэгджээ. Ноён Сноуден АНУ-ын “ABC Network” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би хүүгээ эх орондоо ирээсэй гэж хүсэж байна. Түүний хийсэн бүхнийг АНУ-ын хууль хяналтынхан аль боломжит байдлаас дүгнэн ялын хэмжээг багасгах талаар мэдэгдсэн. Тиймээс эх орондоо ирэх шийдвэр зөв байх болно” хэмээжээ. Хоёр улсын харилцаанд ан цав гаргасан түүний хувьд шударга ёсыг дээдэлж энэ бүх үйлдлийг хийсэн шигээ эх орондоо ирэхийг хүсэх талаар эцэг нь мэдэгджээ.
URL: