Цалингийн доод хэмжээг ирэх сарын 1-нээс нэмнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх сарын 1-нээс улсын хэмжээнд 192 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ гэж Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36.7 хувиар нэмж, 192 мянган төгрөг болгох тухай шийдвэр гаргасан юм.
Ингэснээр өмнө нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 835 төгрөг 71 мөнгөөр тооцдог байсан бол одоо 1142 төгрөг 85 мөнгөөр тооцохоор болж байгаа билээ.
Б.Төгс
URL: