Инфляци өмнөх сарынхаас 0.1 хувиар өсчээ
Монгол Улсын Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны долдугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, оны эхнээс 4.9 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт долдугаар сарын эцэст 8095.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 91.7 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1142.2 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сарынхаас 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар өссөн байна.

М.Сувд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: