Нэг хүний аминд хүрсэн нь багадав уу
Сенсааци 1: Ирэх сараас цалин нэмэгдэнэ
Өнөөдрийн “Үндэсний шуудан” сонинд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын ярилцлага нийтлэгджээ. Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр ирэх сарын 1-нээс эхлэн цалингийн доод хэмжээг нэмэхээр болжээ.
Ингэснээр цалингийн доод хэмжээ 36.7 хувиар нэмэгдэн 192 мянгад хүрэх аж. Албаныхны мэдээлснээр одоогоор зургаан салбарын цалингийн доод хэмжээг тогтоосон бөгөөд барилга 358 мянга, эрчим хүч 230 гаруй мянга, эрүүл мэнд 182 мянгаар тогтоожээ. Гэхдээ үүнийг дахин шинэчлэхээр болсон гэдгийг хэлж байв.
Үүнээс гадна цалингийн доод хэмжээ нэмэгдсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг дахин эхлүүлэхээс аргагүйд хүрнэ гэдгийг хэлжээ.
Сенсааци 2: Хүний аминд хүрсэн Тэнгисийн өмнөх барилгын ажил эхэлжээ
“Тэнгис” кинотеатрын өмнө баригдаж буй барилгаас унасан төмөрт цохигдон нас барсан хүүгийн ээж Б.Наранчимэгийн ярилцлага өнөөдрийн “Өдрийн шуудан” сонинд гарчээ.
Б.Наранчимэг “Тэр барилгын ажил дахиад үргэлжилж байна билээ. Бид барилгыг бариулж буй К.Пүрэвтэй ярихад Барилга, хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл авсан гэж хэлээд байгаа” гэжээ. Түүний хувьд энэ талаар холбогдох газруудад өргөдөл өгнө гэдгээ хэлсэн байна. Мөн хүүгийнх нь амь настай холбогдох хэрэг прокурор дээр очсон бөгөөд шүүх хурал болоогүй аж.
Сенсааци 3: Дадлагаар явсан оюутан голд живжээ
Өнөөдрийн “Нийгмийн толь” сонинд мэдээлснээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт дадлагаар явсан МУБИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан амиа алдсан байна.
Түүний хувьд 21 настай байсан бөгөөд Орхон голд эндсэн юм. Өмнө нь “Газарчин” дээд сургуулийн оюутан мөн л Эрдэнэт хот руу дадлагаар явж байхдаа усанд амиа алдах явдал гарч байжээ.
Сенсааци 4: 4279 морьд уралдав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд монгол морийг дэлхийн дээд амжилт Геннисийн номд бүртгүүлэх түүхэн үйл явдал болсон билээ. Энэ талаар “Зуны мэдээ” сонинд бичсэнээр үйл ажиллагаанд 21 аймаг, 365 сумын морьтон нийслэлийг зорьж ирэв. Тэдний гол зорилго нь түмэн морьтны жагсаалаараа 8233 рекордыг эвдэх байсан бөгөөд энэ тоог хол давуулсан юм. Өглөөнөөс эхэлсэн сүрт жагсаал өдрийн 12.00 цагт дөрвөн км үргэлжилж, Геннисийн албан ёсны шүүгчид тооллого явуулсан байна. Харин жагсаалын дараагийн өдөр 3000 морьтон уралдав. Хэдийгээр 3000 гэж заасан ч 4279 морьтон уралджээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: