Нийслэлийн шуурхай зөвлөлгөөн болно
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болохоор болжээ. Шуурхай зөвлөлгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын энэ оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх аж. Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулахаар болсон байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар төвийн зургаан дүүрэгт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр мэдээлэх аж.
URL: