У.Барсболд нууц данстай юу

Байгаль орчин, аялал жуулч­лалын сайдаар ажиллаж байсан У.Барсболдын офф­шор бүс дэх нууц данс илэр­сэн талаар хэвлэлүүд онц­лох болов. “Нэн ховор ан амьтдаа хамгаална, өндөр үнээр ан хийлгэнэ”  хэмээн ярьдаг байсан тэрбээр хятадуудтай нягт хамтран ажилладаг бай­сан гэнэ. Тэрбээр өнгөр­сөн 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд Их Британийн Виржиний аралд “Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited” компа­ниа бүртгүүлэн, нууц данс нээсэн байжээ. Ийнхүү улс төрийн өндөр дээд албан тушаалд сууж байсан залуу улс­төрчдийн нууц дан­сууд илчлэгдсэн талаархи мэдээллүүд өчиг­дөр цахим ертөнцөөр тарсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих