В.Путинд дургүй оросуудын тоо нэмэгджээ

1_1376272368ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлэх оросуудын тоо хоёр дахин нэмэгдсэн тухай “Левада” судалгааны төвөөс мэдээлжээ. Тус төвөөс явуулсан судалгаанд оролцогчдын 22 хувьд нь В.Путин таалагдаагүй аж. Аль 2001 онд энэ үзүүлэлт 10 хувьтай байсан юм. Гэхдээ хэдийгээр ингэж нэмэгдсэн ч гэсэн бусад орныхтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм. В.Путины хувьд сүүлийн үед АНУ-тай тааруухан харилцаатай байх болсон. Эдвард Сноуденд орогнол өгснөөс болж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг нэлээд шүүмжилсэн билээ. Улмаар Орост болох Их 20-ийн уулзалтын үеэр Б.Обама В.Путинтэй тусгайлан уулзахаар товлосон байсныгаа цуцалсан юм. Энэ нь “Левада” төвийн судалгаанд хамрагдсан иргэдийн саналд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих