Үр тариа хүлээн авах элеваторууд бэлэн болжээ

Энэ жил улсын хэмжээнд 313 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тариалсан. Улсын хэмжээнд 173.6 мянган тонн багтаамж бүхий 3600 гаруй зоорь байдаг аж. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд 295 мянган тонн байгаагаас гадна аж ахуйн нэгжүүдэд 100 гаруй мянган тонн багтаамжтай элеватор байдаг аж. Эдгээр элевадоруудад ариутгал хийгдээд бэлтгэл үндсэндээ хангагдаж, үр тариаг хүлээж авахад бэлэн болсон аж. ҮХААЯ-наас гаргасан урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг хангана гэсэн зорилт тавьж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих