Мянган оюутны байр энэ сарын 20-нд ашиглалтад орно

bair11Мянган оюутны байрны барилгын ажил дуусч энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.

Барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан байна. Одоогоор дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил явагдаж байгаа аж.

Оюутны байр ашиглалтад орсны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоо хариуцан ажиллах юм байна.

Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх гэнэ.

Харин “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих