Лениний музей төрийн өмч болохыг баталлаа
МАН-ыг хариуцагчаар татсан Лениний музейн харьяаллыг тогтоох хоёр дахь шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт боллоо.
Уг хурлаар тус музейг төрийн өмч болохыг дахин баталжээ. Төрийн өмчийн хорооноос Лениний музейг төрд авах нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон юм.
Энэ үеэр шүүгчид нэхэмжлэгчдийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгох шийдвэрийг дуулгасан юм.
Гэвч МАН-аас давж заалдсанаар энэ удаагийн хурлаар өмнөх шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: