Тавантолгойгоос 7.5 сая тонн нүүрс олборлоно
Засгийн газар энэ онд Тавантолгойгоос 200 сая ам.доллар төсөвт оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Харин боломж нь юу байх вэ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсаар байвал энэ төлөвлөгөө хэрэгжих нь юу л бол хэмээн шинжээчид харж байна. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн олборлолт өнгөрсөн 2010 оноос эхэлсэн.
Ингэхдээ Цанхийн зүүн хэсэгт 2010 нэг сая тонн, өнгөрсөн онд 2.5 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ сарын 1-ний байдлаар нийт 2.6 сая тонн нүүрс олборложээ. Харин энэ онд Зүүн цанхиас 4.5 сая тонн, Баруун цанхиас гурван сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлосноор өмнөх оныхоос олборлолтыг даруй гурав дахин нэмэгдүүлэх боломжтой хэмээн Уул уурхайн яам үзэж байна.
“Энэ оны хувьд нүүрсний үнэ 50 орчим хувиар буурсан нь олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа” хэмээн Уул уурхайн яамны мэдээлэлд дурдсан байлаа. Энэ он дуустал нийт 4.5 сая тонн нүүрсийг манай улс “Чалко” компанид нийлүүлэх гэрээтэй. Баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Хятадын талд төлөх өрийг бүрэн нийт 170 сая ам.
Долларын өрийг барагдуулж, бас 200 сая гаруй ам. долларын экспортын орлого олох боломжтой хэмээн Уул уурхайн яамныхан тайлбарлалаа.
Ж.Ану /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: