Улаанбаатарт 22-24 хэм дулаан

цаг агаар    2013 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих