Хятад улс 50 жилийн турш гадаадын 260 сая өвчтөнийг эмчилжээ

A view of an elevated highway in ShanghaiГадаадад эмнэлгийн тусламж үзүүлсний 50 жилийн ой Хятадад тохиож байна. 50 жилийн турш Хятад улс нийт 66 улс орон, бүс нутагт эмнэлгийн тусламжийн баг томилон, давхардсан тоогоор нийт 260 сая өвчтөнийг эмчилсэн байна. Өнөө Хятад улс 49 улс орон, бүс нутагт эмнэлгийн тусламжийн баг ажиллуулж байгаа бөгөөд дийлэнх нь Африкт байна.

Хятадын Эрүүл мэнд болон гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны 9-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тус хорооны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Рэнь Минхүй танилцуулахдаа, өнөө Хятадын 1200 гаруй эмнэлгийн ажилтан 19 улс орон, бүс нутагт эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тухайн улс орны Засгийн газар, ард иргэдийн талархлыг хүлээсэн гэжээ.

“Африкийн 42 улс оронд бид эмнэлгийн тусламжийн баг ажиллуулж байна. Бүртгэлд харуулснаар багийн 1001 гишүүн тухайн орны удирдлага, Засгийн газрын шагнал талархлыг хүртсэн. Түүнчлэн Хятадын 50 эмч, ажилтан өөрийн халуун амиа эдгээр улс орны ард иргэдэд зориулсан” гэжээ.

Хятадын засгийн газар мөн Африкийн олон оронд буцалтгүй тусламж олгож, 100 гаруй эмнэлэг байгуулж өгсөн ба их хэмжээний эмчилгээний хэрэгсэл болон эм бэлдмэл хандивласан юм. Эквадорын Гвинейд байгуулж өгсөн Хятад- Эквадорын найрамдлын эмнэлэг өнгөрсөн оны 4-р сард ашиглалтанд орсон юм.

Эквадорын Гвинейд тусалсан Хятадын эмчилгээний 23 багийн ахлагч, Бээжингийн Ань жэнь эмнэлгийн дэд захирал Күн Чин юй хэлэхдээ, \2\ “Хятад эмчилгээ тухайн нутгийн иргэдэд маш их таашаагдсан. Эхлээд очиход үе мөчний тасагт 20 ортой байсан хэдий ч 3-4 хүн л эмчлүүлдэг байсан. Манайхан тэнд хэд хэдэн хүнд мэс засал хийснээс хойш тус масагт хэвтэх хүн 10 дахин нэмэгдэж, эмнэлгийн бүх орыг дүүргэсэн. Тэгээд л Африкийн ард түмэн бидэнд итгэж, биднийг хайрлан, бидэнд талархаж явдаг болсон ” гэжээ.

Хятад улс гадаадад эмчилгээний тусламж үзүүлэх ажилдаа шинэчлэлт хийж, 2010 оноос эхлэн нэрт эмч нарын баг Йемен, Ботсвана, Алжир зэрэг орнуудад үнэ төлбөргүй эмчилгээ хийж, нүд цайх өвчинд нэрвэгдсэн 1000 гаруй хүнийг хараа оруулсан юм. Бас Африкийн Занзибар зэрэг оронд хагалгаагүй мэс заслын төв, нүдний төв зэргийг байгуулж, нутгийн иргэдэд шинэ эмчилгээ хийж байна.

Ирээдүйн хамтын ажиллагааны талаар Рэнь Минхүй хэлэхдээ, дэмжлэг үзүүлж буй орнууддаа эмчилгээнээс гадна нийтийн ариун цэврийн бодлого, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын үйлчилгээ үзүүлнэ гэлээ.

“Ирээдүйд бид зарим орон болон бүс нутагт, тухайлбал Африк тивд бүс нутгийн чанартай, Хятадын өндөр төвшин бүхий эмчилгээ судалгааг уялдуулсан анагаах ухааны төвийг байгуулахаар төлөвлөж байна. Анагаах ухааны төвийг хамтран ажиллах эсвэл худалдааны хэлбэрээр ч ажиллуулж болно. Үүний дагуу Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээг экспортлон, Африкийн орнуудыг сайн үйлчилгээгээр хангах болно” гэлээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих