Морьтой жагсаалаар дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

ab8395cad258673008799d96942ab145_LТөрөхөөс үхэх хүртлээ шандаст хурдан хүлэг мориныхоо дэл дээр дарцаглаж амьдардаг монгол түмэн монгол морь, морьтны гайхамшгаа дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэхээр 10000 морьтны жагсаал, 3000 хурдан морины уралдаан зохион байгуулж байна. Тэгвэл өчигдөр 11 мянга гаруй морьтон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоох Хүй долоон худаг хэмээх газар жагссан нь дэлхийд хамгийн олон морьтны жагсаал болж тооцогдлоо.

Өчигдөр Хүй долоон худагт болсон 10000 морьтны жагсаал тооноос хэтэрч үндэсний дээл хувцастай, чамин сайхан эмээл хазаараар гоёсон 11 мянга 125 морьтон эх орныхоо өнцөг булан бүрээс цугларч дөрвөн км газар жагсаалаар явсан. Үүнийг нэгэн дор цугларсан хамгийн олон морьтон гэж үзэн Гиннесийн байгууллагын шүүгчид “Дэлхийн дээд амжилтын батламж” гардуулсан байна. Ийнхүү “Адууны яам” үүсгэн байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол морь Гиннест” хөтөлбөрийн эхний ажил амжилттай боллоо.

Харин одоо Хүй долоон худагт 3000 хурдан морины уралдаан болж байна. 15.00 цагт 3000 ажнай хүлгийн уралдаан дуусч Гиннест бүртгүүлэх эсхийг нь шийдэх юм.

Өнөөдрөөс өмнө дэлхийн дээд амжилтыг АНУ-ын Колумбиа муж эзэмшиж байсан бөгөөд 2000 онд энэ мужид 8700 морьтон жагсаж байжээ.

Ч.Ариунболд

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих