Өсвөрийн ДАШТ-ээс хоёр хүрэл медальтай боллоо
АНУ-ын Майами хотноо болж буй өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдсөн Ц. Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр 50 кг жинд өрсөлдсөн Б.Амартүвшин хүрэл медаль хүртэж, Монголын жүдо бөхийн түүхэнд өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин болсон. Ийнхүү Монголын баг ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртээд байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн медальтнууд тодорсон байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг жингийн аваргууд тодорно.
Ч.Ариунболд
/Монцамэ агентлаг/
URL: