Ж.Мөнгөнсүх: Миний үндсэн мэргэжил сэтгүүлч шүү дээ

mungunsuh_jujigchin-middle“Эмоци продакшн”-ны залуу жүжигчин Ж.Мөнгөнсухтэй харилцуурын цаанаас холбогдлоо. Тэрбээр “Сонголт”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдсан билээ.

-Байна уу. Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу.

-Нийгмийн толь сонины харилцуурын цаана булангаас ярьж байна. Зуныг юу хийж өнгөрөөж байна. Ажилтай байна уу. Амарч байна уу?

-За юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ зун хөдөө аялан тоглолтоор явж мөн хувийн ажлаа ч амжуулж саяхнаас ажилдаа ороод байна.

-Аялан тоглолт гэснээс сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулна уу?

-Саяхан байгуулагдсан “Эмоци” продакшнд жүжигчнээр ажиллаж байна. Манай продакшн анхныхаа шоу драмыг “Эрчүүдийг уучил” нэртэй тоглож амжилттай өндөрлөсөн. Зургадугаар сарын эхээр зүүн аймгуудаар тоглолт хийгээд ирсэн. Орон нутгийн үзэгчид маш сайхан хүлээж авсан.

-“Эмоци” продакшнаар өөр сонин сайхан юу байна даа?
-Одоо бүх уран бүтээлчид маань цугларч намрын тоглолтынхоо сэдэв, санаа, зохиол,
шинэ уран бүтээлийнхээ талаар халуун яриа өрнүүлээд сууж байна.

-“Эмоци” продакшнд анх яаж орсон бэ?
-“Хувь тавилангийн ээдрээ” телевизийн олон ангит кинонд хамт ажилласан Тэмүүжин буюу Тэмка ах шинэ продакшн байгуулагдах гэж байна. Хүсэл тэмүүлэл, зорилго нэг залуучуудын эрч хүчийг мэдрүүлсэн продакшн байгуулж байгаа, чи нэгдэх үү, жүжигчнээр ажиллах уу гэж санал тавихад би таатай хүлээж авсан. Залуучуудтайгаа хамт уран бүтээлээ хийгээд явж байна.

-Урьд нь телевизэд нэвтрүүлэг хөтөлж явуулдаг байсан, одоо продакшны жүжигчин болсон, яг ямар мэргэжилтэй бэ?
-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч ш дээ. Өөрийн хүсэл сонирхлын дагуу мэргэжлийн ах, эгч, найз нөхдөөсөө суралцаж хичээж байна даа.

-За баярлалаа. Танд болон танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ажпын амжилт хүсье.

Б.Номинчулуун

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих