Амьдралд дахиж тохиохгvй цагаан шөнө
2002 оны хавар миний хувьд хэзээ ч мартагдахааргvй гэгээн дурсамж сэтгэлд минь vлдсэн сайхан жил болж өнгөрсөн юм. Тэгэхэд би арван найман настай хvсэл мөрөөдлөөрөө тэнгэрийн ододтой хvртэл наадан, салхи хөлөглөсөн юм шиг дэврvvн охин байсан болоод ч тэр vv тэр vед намайг хvрээлсэн хvн бvхэн миний дотны л хvмvvс байлаа.
Аргагvй шvv дээ би чинь тэгэхэд ертөнцөд хvн болж төрсөний мөн чанар болох хайр гэгчийн манханд төөрөлдсөн, амьдрал гээчийг амсаа ч vгvй яваа нялх янзага шиг ээжийн эрх охин байсан болохоор л тэр биз дээ…
Манай гэрийнхэн хөдөө хамаатныдаа очиж амралтын өдрvvдээ өнгөрvvлэхээр явсан хойгуур би ганцаараа гэрээ харах vvрэгтэй хоцров. Магадгvй энэ өдрийн явдал миний амьдралд гарцаагvй тохиох учрал байсан байж ч болох юм. Тэр шөнө бид хоёр олон зvйлийн тухай ярьж хэвтсээр байтал нэг л мэдэхэд шөнийн дөрвөн цаг өнгөрсөнийг анзаарч бие биедээ хэлж зvрхлээгvй ч нэг л зvйлийн тухай зэрэг бодоцгоож байлаа…
Эр хvний уруул, ширvvхэн гар миний уруул, чих, цээжин дээгvvр шvргэхэд гадны биетийг танисан юм шиг хvсэл сэрлийн сахилгагvй эсvvд бvх судсаар минь гvйж, бие хөшин чангарахдаа урьд өмнө нь хэзээ ч амсаж vзээгvй тэрхvv сонин мэдрэмжийг оюун ухаан минь өөрийн эрхгvй хvсч нvдээ анин хvлээж хэвтсэн дээ. Бурхан минь эмэгтэй хvн болно гэдэг бодож байснаас тийм хэцvv, аймаар биш ч юм шиг. Гоё ч биш, муухай ч биш тэр их өвдөлтийн дараа бид хоёр хэсэг хором чимээгvй хэвтэв. Тэр миний нулимсыг арчиж өгөхөд ийм том хvн болчихоод ээждээ тунирхаад, аргадуулж байгаа эрх охин шиг санагдан өөрийгөө шоолж анх удаа л иймхэн юмнаас санаа зовж байлаа.
Одоо тэрнийхээ нvvрийг яаж харна даа гэж гэм хийсэн дэггvй хvvхэд шиг нvдээ нууж цээжийг нь тэврэн эрхэлж хэвтэхэд, хvнийг сорих дуртай бурхан миний бодлыг мэдчихээд ичимхий намайг бvр ч улайлгах гэсэн шиг улам хурдан vvр цайлгаж билээ. Тийм ээ, ингэж л би эцгээсээ өөр эр хvний өвөрт орж, эхээс төрсөн биеэрээ эр хvнийг тэвэрсэн анхны шөнөтэйгээ учирсан юм даа. Би цаг нь болсон гэж бодон хvсэн хvлээж байгаад учирсан болоод ч тэрvv бvх юм санаж бодож байснаас илvv сайхнаар сэтгэлд минь vлдсэн юм.
Маргааш нь гэрээ цэвэрлээд ганцаараа толинд харан сууж өчигдөр өнөөдөр хоёрын хооронд миний хувьд асар их ялгаа буйг сэтгэлдээ олж харахдаа дөнгөж хэдхэн цагийн өмнөх ээжийн эрх, охин насаа өөрийн эрхгvй хайрлаж, улаан толботой vлдсэн орны цагаан дэвсгэрээ хvртэл дурсгал болгон хадгалмаар санагдаж билээ. Дотны найздаа болсон явдлыг хэлэх гэж яаран догдолж суухад энэ өдрөөс хойш миний бvх юм шинээр эхэлж байгаа мэт санагдаж байлаа.
Ай миний анхны, гэгээхэн шөнө
Амьдралд дахиж тохиохгvй цагаан шөнө минь.
Vрийнхээ нэрийг марттал уймарсан эх
Өвөр цөмлөж учирсан анхны хvнээ санадаг л юм даа /Ш.Гvрбазар/
Бид хоёр нэг гэр бvл болоогvй ч гэсэн би анхны шөнөө, ариухан насаа чамд vлдээсэндээ хэзээ ч харамсаж байгаагvй юм шvv. Би одоо хань ижилтэй. Нөхөртөө хязгааргvй хайртай. Бид хоёрын амьдралд тохиох тэр тусмаа хайрт ханиасаа амсах тэрхvv аз жаргалын хэлтэрхий бvр гагцхvv миний анхны шөнөөс vлдсэн, чамаас минь vлдсэн алтан хэсгvvд багтдаг л юм шvv. Би зулай зулайгаа гишгэж төрсөн цэцэг шиг хоёр охин дvvдээ цаг нь болохоор хэлж зөвлөх эгч хvний гэгээн сургаальтайдаа баярлаж явдагаа.
Ертөнцийн эх болох бvсгvй хvн бvрийн анхны шөнө ийм л ариун, сэтгэлд нь өчvvхэн ч бараан толбогvй vлдээсэй. “ВЕНЕРА” сонины бvх уншигч эмэгтэйчvvддээ зөвхөн жаргалыг хvсье. Тийм ээ, бид чинь хvний ертөнцөд энх явж, мөнх жаргаж өөдрөг амьдарснаар бvх ертөнцийн хар бараан зvйлийг эмчилж, хатуу чанга болгоныг уяраах гэж төрсөн бурханы сод бvтээл болох тэнгэрлиг заяат “Бvсгvйчvvд” гэдгээ өөртөө vргэлж сануулж явцгаая.
Баярлалаа. Б.Б
URL: