Унаач хүүхдүүдийг стандарт хувцсаар хангана

520_DSC_9928[1]3000 хурдан морь уралдаж, 10 мянган морьтны их жагсаал өчигдөр, өнөөдөр болж байна.

Энэхүү их жагсаал Монгол улсад “Адууны яам” үүсэн байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулагдаж байгаа ажээ.

“Монгол морь-3000” дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10 мянган морьтны их жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо сойхоор оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

Уг жагсаалд хүний эрхийн үндэсний комисс унаач хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахаар хамтран ажиллах юм байна. Ихэнх наадмуудад ойролцоогоор 200-400 унаач хүүхэд уралдаанд оролцдог бол энэ удаад 300-700 хүүхэд оролцох бөгөөд үлдсэн 2300-2700 унаач нь насанд хүрэгчид байх юм.

Түүнчлэн унаач хүүхдүүдийг стандарт шаардлага хангасан хамгаалалтын малгай, дөрөө, өвдгөвч зэргээр хангахаар болсон байна. Өмнө нь хэрвээ хүүхэд унаж явсан морьноосоо тодорхой шалтгаанаас унаж бэртсэн тохиолдолд хариуцсан байгууллага мөнгөн торгууль хүлээдэг байсан.

Харин энэ жил тухайн дүрэм журмын хувьд өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтөд тухайн мориноос унасан хүүхдийн хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болж хуулиар шийдүүлэх болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих