Яармагийн шинэ замыг түр нээнэ
Яармаг, Нисэх чиглэлийн автозамыг өргөтгөж, урд урсгалыг нь шинээр хийж байгаа билээ.
Тус замыг 8 сарын 11-ний өдрөөс эхлэн түр нээх бөгөөд 9.5 км суурь хучилт, 0.7 км өнгө хучилтын ажлыг “Эйч Кей Би” ХХК гүйцэтгээд байна. Хойд урсгал буюу Яармагийн хуучин замд гүүр, хоолойн газар шорооны ажил эхлэх шаардлагатай багаа тул урд урсгалын шинэ замыг 9 сарын 15 хүртэл нээхээр болжээ. Гурван эгнээ шинэ замыг 2 урсгал болгон хувааж, зорчих хөдөлгөөнийг нээх бөгөөд хойд урсгалын гүүр, хоолойн ажил дууссаны дараа өнгө хучилтыг хийж гүйцээх юм. Шинэ замын зорчих хэсгийг энэ бүтэн сайн өдөр нээхээр тэмдэглэгээ хийж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
URL: