10 жилийн өмнө хулгайлагдсан гурван эмэгтэй хэрхэн аж төрж байв

Аманда Берри, Гина Дээсүс, Мишель Найт гэх гурван эмэгтэйг одоогоос арван жилийн өмнө нэгэн этгээд хулгайлан гэртээ хорьж, хүчинддэг байсан хэрэг илэрсэн билээ. Тодруулбал, одоогоос арван жилийн өмнө, гурван эмэгтэй Охаойд 17, 20, 14 настай байхдаа хулгайлагдсан аж.

Аманда Берри 2003 онд 17 настайдаа ор сураггүй болсон юм. Түүний хувьд түргэн хоолны га¬зар ажилладаг байжээ. 17 насны төр¬сөн өдөр нь тохиож байсан учраас гэр рүүгээ эрт харихаар явахдаа хулгайлагдсан юм. Харин үүнээс жилийн дараа 14 настай Гина Дээсүс ор сураггүй бол¬жээ. Мөн Мишель Найт 2002 онд 20 настайдаа алга бол¬сон бөгөөд тэднийг нас барсан хэ¬мээн үзэж байсан аж. Харин тэд арван жилийн дараа эсэн мэнд олдсон нь дэлхий нийтийн ан¬хаарлыг татсан билээ.

Гурван эмэгтэйн нэг Аманда Берри тэдний гэрээс зугтаж хөршийнхөөс 911 дуудсаны хүчинд тусламж авч чадсан байна. Улмаар Ареал Кастро гэх сургуулийн автобусны жолооч эрийг буруутай болохыг тогтоосон юм. Ареал Кастрогийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд түүнийг 329 зүйл ангиар яллаж бүх насаар нь хорихоор болсон юм.  Эдгээрээс 139 нь хүчин, 177 нь хүн хулгайлах, цаашлаад сексийн хүслээ зүй бусаар хангасан зэрэг олон төрлийн зүйл анги ногдож байгаа аж. Ингээд хулгайлагдсан гурван эмэгтэй өнгөрсөн арван жилийн хугацаанд хэрхэн амьдарч байсныг харцгаая.

1.    Гурван эмэгтэй арван жилийн турш энэ байшинд амьдарсан юм. гурван эмэгтэйн зовлон зүдгүүр, нулимс шингэсэн энэ байшинг удахгүй нураахаар шийджээ.
2.    Кастрогийн байшингийн хаалганы дотор талын түгжээ, хамгаалалт
3.    Кастрогийн байшингийн нууц өрөө рүү орох  хэсэг

























Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Заяа

URL:

Сэтгэгдэл бичих