Шүдтэй холбоогүй эрхтэн гэж үгүй

teeth130

Шүд нь зөвхөн амны хөндийн бүрэн бүтэн байдлыг илтгэх үзүүлэлт төдийхөн бус юм. Сексийн чадавхи буурах, мэдрэлийн ядаргаа, үргүйдэх, элэг цөс, бөөрний ажиллагаа гээд шүдтэй холбоогүй нэг ч тусгай эрхтэн байдаггүй. Тэр ч байтугай сексийн чадавхи сайтай эсэх, бэлгийн хичнээн партёртойг ч шүдээр нь мэдэж болдог байна.

Үүдэн шүд нь дотоод бэлэг эрхтний энергийг хуримтлуулдаг. Үүдэн шүдний хажуугийн хоёр шүд гаднах бэлэг эрхтний энергийг хангана. Үүдэн шүдний соёогоор шээсний сүвийн энерги дамжина. Эдгээр шүдний ялихгүй өвчлөл ч сексийн байдалд шууд нөлөөлдэг. Учир нь бэлгийн гормоны боловсруулалт буурдаг байна.

Дээд эрүү нь шүдгүй хүмүүс /протез хийлгэхгүй/ яваад байдаг. Аажимдаа үүдэн шүд нь “идэгдэж” завсар үүсгэнэ. Үүнээс болж хүний бүх бие дэх энергийн урсгал алдагдах аюултай бөгөөд зөвхөн сексийн төдийгүй элэг, бөөр ч устах нөхцөл бүрдэнэ. Хүний амьдралын ойролцоо хугацааг шүдний нягтрал, паалангийн чанараар урьдчилан дүгнэх боломжтой ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих