Нийслэлд зөрчилтэй 40 барилга баригдаж байна

e78500c434e75f5bc3b3094a644d3a66_LНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтын дүнгээр нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 40 барилга байгаа нь илэрчээ.

НИТХ-аас барилгын салбарт гарч байгаа зөрчил, ослыг бууруулахын тулд  “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг баталсан юм. Эл журам батлагдсанаар нийслэлд барилгын ослын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй буурсан ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөөгүй болон зөвшөөрөлгүй барилга  угсралтын ажил  эхлүүлсэн зэрэг  зөрчил илэрчээ. Эдгээрээс барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 36 барилга, зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн дөрвөн барилга байгаа юм. Хэрвээ зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн тохиолдолд НИТХ-аас баталсан журмын дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авах юм байна.

Б.Заяа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих