Цэцэг бэлэглэх урлаг
Нярайлсан эхэд
Нярайлсан эхэд баярт үйл явдлыг тохиолдуулан хамгийн гоё, чамин цэцэг бэлэглэнэ. Гэхдээ голт бор хонхлой, лиш зэрэг хурц үнэртэй цэцгүүд толгой өвтгөж болох учир эмнэлэгт хэвтэж байгаа хүнд бэлэглэх нь зохимжгүй. Охин төрсөн бол ээжид нь ягаан эсвэл улаан өнгийн (сарнай, фрезия цэцэг), хүү төрсөн бол хөх эсвэл ягаан хөх (нил, хонин зангуу, анемон зэрэг) өнгийн цэцэг бэлэглэнэ.
Төрсөн өдөрт
Насанд хүрсэн хүнд дуртай цэцгийг нь бэлэглэвэл дээр. Залуу бүсгүйд ягаан эсвэл улаан сарнай, эмэгтэйд дэлбээгээ сарнай эсвэл хадаасан бэлэглэнэ. Алдартай, олны танил болсон хүнд цахирмаа, антурия цэцэг бэлэглэвэл хамгийн их хүндэтгэл үзүүлсэнд тооцно. Харин ахимаг насны хүмүүст амархан хорчийдог таримал цэцэг бэлэглэснээс гоёлын эсвэл тасалгааны цэцэг бэлэглэх нь илүү зохимжтой.
Сүй тавих ёслолд
Сүй тавих ёслолд бүх төрлийн маш чамин, гоёмсог цэцэг сонгоно. Уран шилбэтэй шар сарнай, цагаан болон ягаан хадаасан цэцэг, ягаан сарнай, хөх ягаан голт бор, мөн цахирмаа зэрэг цэцгүүд энэ баярт бүх талаараа таарна.
Хуриманд
Хуримлаж буй хосуудад цэцэг сонгоно гэдэг амаргүй ажил. Энгийн нэг баглааны маш нарийн зохиомжтой цэцгийн эвлүүлэг хүртэл бүхий л төрлийн цэцэг бэлэглэж болно. Хуримлаж буй бүсгүйн нас, гадаад галбир, мөн хуримын даашинзны өнгө, урт богиноос хамааран цэцгийн баглаагаа cонгох нь зүйтэй.
/Хань/ сонин
URL: