Эмч нар буруу тариа хийж 2 нярайн аминд хүрчээ
Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж, иргэд эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Клиникийн I амаржих газарт эмчийн буруугаас болж эхийн эндэгдэл гарсан.
Тэгвэл саяхан Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ихэр нярайд буруу тариа хийж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Дөрвөн сартайн вакцинаа хийлгэхээр эмнэлэгт очсон ихрүүдэд вакцин хэмээн андууран буруу тариа хийсний улмаас хоёр хүүхдийн бие гэртээ ирсэн даруйдаа гэнэт муудаж амьсгал хураасан харамсалтай явдал болжээ.
Энэ явдлын гол буруутан нь мөн л эмч нэрт алуурчин. Түүний хариуцлагагүй, ажлаа мэддэггүй байдлаас болж, хоёр нярай ийнхүү амиа алдахад хүрчээ. Бяцхан үрсээ алдсан эцэг эх нь цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг ийнхүү ил болсон байна.
Үүний дагуу хариуцлага алдсан эмч ажилтнуудад тус аймгийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.
Эх сурвалж:
URL: