Энэ намар аймаг бүрт ТҮЦ машин байршуулна

Энэ намар аймаг бүрт ТҮЦ машин байршуулна

Сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өчигдөр боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ЗГХЭГ, БШУЯ, ЭХЯ, ҮХААЯ, Сангийн яам, ОБЕГ-ын төлөөлөл оролцсон юм.

Хуралд Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь зэрэг долоон аймгаас бусад аймгууд цахим хурал хийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, орон нутгийн удирдлагуудад хандан хэд хэдэн зүйлд анхаарч ажиллахыг санууллаа. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, аймаг бүрт байгаа АЗЗА компанийг хариуцлагажуулах, орон нутгууд өөрсдийн хот төлөвлөлтөө дахин төлөвлөж саналаа ирүүлэх хэрэгтэйг хэлсэн.

Мөн салаа замыг хаягжуулж, нэгдсэн самбартай болох ажлыг эхлүүлж, аймаг бүрт энэ намар 3-4 ширхэг Төрийн үйлчилгээний цахим машиныг байршуулахаар  болжээ.

Дашрамд дурьдахад, өнөөдрийн байдлаар нийслэлд байгаа 17 ТҮЦ машинаар 10 мянга гаруй иргэд үйлчлүүлж, 12 мянга орчим үйлчилгээ авсан байна.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих