Өнөөдөр аавуудын өдөр
ө
Монголын эрэгтэйчүүдийн холбоо санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон.
Энэ өдөр аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр юм. Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон болсон бөгөөд ес дэх жилдээ ийнхүү аавуудаа баярлуулах гэж байгаа юм байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийн хүрээнд НЦГ-ын харьяа Албадан саатуулах, баривчлах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулсан арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид, тэдний хүүхдүүдийн дунд “Миний хайртай аав ба би ” сэдэвт өдөрлөгийг хамтран зохион байгуулах гэнэ.
Түүнчлэн олон нийтийн санал, хүсэлтийг харгалзан “Аав нарын өдөр”-ийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан албан ёсоор тэмдэглэдэг болох саналыг гаргаад байгаа аж.
URL: