Л.Санжаасүрэн өмгөөлөгчийн эрхийг сэргээжээ

Д.Энхбат агсанд хууль зүйн туслалцаа үзүүлж байхдаа өмгөөлөл үзүүлэх эрхээ хасуулсан Л.Санжаасүрэнгийн өмгөөлөх эрхийг сэргээжээ. Түүний дахин өмгөөлөл үзүүлэх эрхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэргээсэн байна.
Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт сэжиглэн Францын нутаг дэвсгэрээс манай улсын тагнуул болон холбогдох хууль, хяналтын байгууллагын ажилтнуудад хулгайлагдаж ирээд өөд болсон Д.Энхбатад өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө өмгөөлөл үзүүлэх эрхээ хасуулж, Монгол Улсын шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонсч байсан юм.
Түүнчлэн удахгүй “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр тохионо. Энэ өдөрт зориулан өмгөөлөгч Л.Санжаасүрэн өөрийг нь болоод түүний үйлчлүүлэгч Д.Энхбатыг хэрхэн хэлмэгдүүлж, хохироож байсныг дэлгэрэнгүй, баримттайгаар өгүүлсэн ил захидлыг бичиж, олны хүртээл болгоод байна.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих