Захуудыг нүүлгэнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтийг иргэд нийслэлийн удирдлагуудад байнга уламжилдаг.
Тиймээс “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу цахим хуудсуудаар дамжуулан томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулж эхлээд байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн байна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн зах худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, тухайн бүсийн замын хөдөлгөөн, автомашины зогсоолд судалгаа хийж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: