Олимпийн аваргыг “Женко” Х.Баттулга их улстөрд сойж эхэлжээ
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр их улстөрд хөл тавих бэлтгэлээ нэгэнт базааж эхэлсэн тухай эх сурвалж хэлэх болов. Гэхдээ энэхүү бэлтгэл ажлыг “Женко” Х.Баттулгын заавраар хийж байгааг ч бас нуусангүй. Өөрөөр хэлбэл тэр нийгэмд хандсан ажил, хэлж ярихаа хүртэл Х.Баттулгын тушаалгүйгээр хэзээ ч гүйцэтгэж болохгүй аж.
Тийм ч учраас Б.Лхагвасүрэн, П.Ануужин нарын эрхлэн явуулдаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт ч Х.Баттулгын тушаал заавраар орсон гэнэ. Н.Түвшинбаярын оролцсон тус нэвтрүүлгийг нэхэн санахад ч агуулга болон хэлбэрийн хувьд эх сурвалжийн мэдээлэлтэй яв цав нийцэж байгаа юм.
Тэрээр тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ өгүүлбэр бүрийнхээ дунд “Тулгаа ах” гэсэн мессэжийг хавчуулж байв. Түүнчлэн их спортын хатуу ширүүн бэлтгэл дундаас боссон хүн өөрийгөө ялаад зогсохгүй, эх оронч үзлийг нэгэнт бий болгодог тухай ч хавчуулна билээ.
Харин Н.Түвшинбаяр чухам юу ярих гээд байгааг, хэнд яаж харагдах гээд байгааг анзаарсан хашир найрагч Б.Лхагвасүрэн “Та улстөрд орох уу” хэмээн тулгаж асуув. Үүний хариуд Олимпийн аварга маань “Хэрвээ эх орон, ард түмэнд хэрэгтэй бол болохгүй зүйл алга” хэмээн хариулсан нь зүгээр нэг бодлогогүй хэлчихсэн бөх хүний хэнэгүйтэл биш гэдэг нь шууд харагдана.
Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л өнгөрөгч баяр наадмаар тэр Үндэсний бөхийн барилдааны харцага хэмээх цол хүртлээ. Хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлагдаа мөн л “Тулгаа ах”-ыгаа хавчуулсаар байна лээ.
Үнэн худлыг бүү мэд Олимпийн аваргыг долоогийн даваанд Г.Өсөхбаяр аварга авах тохироотой байжээ. Харин зургаагийн даваанд Д.Азжаргал арслан түүнийг амлан авах тохироо байсан юм байх. Гэтэл Д.Азжаргал нь ам бөх харцага А.Цацабширийг дийлэлгүй өвдөг шороодсон хэрэг.
Тиймээс арга ядахдаа Г.Өсөхбаяр амаа наашлуулж зургаагийн даваанд түүнийг амлаж тахимаа өгсөн гэдэг. Цаад учир нь болохоор Н.Түвшинбаярыг заан цолонд хүргэх ажлыг мөн л “Тулгаа ах” нь хийсэн бололтой юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баттулга 2016 оны сонгуульд Н.Түвшинбаярыг сойход түүнд үндэсний бөхийн заан цол юу юунаас эрхэм хэмээн зүтгүүлсэн аж. Гэсэн хэдий ч ам бөхөө дийлээгүй Д.Азжаргал арслангаас болж ийнхүү төлөвлөгөө нурсан бололтой юм.
Юутай ч Олимпийн аварга Н.Түвшинбаяр ирэх 2016 оны сонгуульд төрж өссөн нутгаасаа нэрээ дэвшүүлэх нь тодорхой аж. Гэхдээ АН-ын нэр дээрээс “Женко” дасгалжуулагчтайгаар өрсөлдөх нь.
Өнгөрөгч 2013 оны сонгуулиар Булган аймгийн тойрогт МАН-аас Ё.Отгонбаяр, АН-аас н.Түмэнжаргал нар бусад жижиг улстөрийн хүчнүүдтэй өрсөлдөж, МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан. Тэгэхээр айсуй 2016 оны сонгуульд АН-ын нэр дээрээс н.Түмэнжаргал биш Олимпийн алт мөнгөн медальт Н.Түвшинбаяр зодоглох нь.
Б.Өлзийт
Эх сурвалж:
URL: