Бүсгүй хүнийг өөртөө татахын тулд ухаан зарах хэрэгтэй

DON_JUANХүүхнүүд буурь суурьтай эрчүүдийг хүндэлдэг
Хүүхнүүд нийгэмд тодорхой байр суурьтай тогтвортой, буурь суурьтай эрчүүдэд илүүтэй татагдсаар иржээ. Буурьтай байна гэдэг нь дув дуугүй сууна гэсэн үг биш юм. Хамгийн гол нь та хэлж байгаа үг, хийж буй үйлдэлдээ бодолтой хандаарай.

Хүүхнүүдэд өөртөө итгэлтэй эр хүн таалагддаг
Хүүхнүүд, өөртөө итгэлтэй болон соёлтой зан харьцаатай эрчүүдэд ихээхэн татагддаг ажээ. Тэд эр хүний хувцаслалт, биеэ авч яваа байдлаас эхлээд эмэгтэй хүнд хандах хандлага зэргээс нь соёлтой эсэхийг нь мэдчихдэг байна.

Давуу тал сайхан далим
Хүүхнүүд эрчүүдийн бусдаас давуу талыг нь олж харахыг ихэд хичээдэг. Хүн бүхэн давтагдашгүй болохоор танд ч гэсэн ямар нэг давуу тал байж л байгаа. Өөрийн давуу талаараа хүүхнүүдийн хайрыг булаана гэдэг эр хүнд байдаггүй авьяас юм шүү.

Хүүхнүүд араасаа гүйлгэх дуртай байдаг
Уйгагүй эрчүүд л зорилгодоо хүрч чаддаг. Та хэн нэгэн хүүхний араас гүйлээ гэхэд эхэн үедээ амжилтгүй байж болно. Бүү шантар. Цаад бүсгүйнхээ зан чанарын онцлог, сонирхол зэргийг нь сайн судал.

Амттанг ашигла
Хүүхнүүд амттай зүйлд нүдээ ухаад өгсөн ч бэлэн байдгийг бүү март. Тийм болохоор таалагдаж буй бүсгүйнхээ дуртай амттанг байнга авч өгч бай. Нэн ялангуяа урьд өмнө нь идэж ууж байгаагүй тансаг зүйлээр дайлах нь бүр ч ашигтай.

/Хань/


URL:

Сэтгэгдэл бичих