“Amazon”-ийг үндэслэгч “Washington Post”-ийг худалдаж авна
Amazon.com интернэт дэлгүүрийг үндэслэгч, удирдагч Жефф Безос алдарт “Washington Post” сониныг 250 сая доллараар худалдаж авахаар болжээ.
Харин энэ наймааг хийхэд “Amazon” компаниас мөнгө гараагүй, Безос хувийн хөрөнгөөрөө худалдан авч байгаа аж.
Тэрээр хоёр сарын дараа тус сонины цорын ганц эзэмшигч болсны дараа энэ наймаа хийгдэж дуусах юм. “Washington Post” нь Америкийн хамгийн алдартай сонинуудын нэг бөгөөд өдөрт 474 мянга, ням гаригийн дугаар нь 838 мянган хувиар хэвлэгдэн гардаг ажээ. Тус сонины сэтгүүлчид Пулитцерийн шагналыг 47 удаа авч байв.
Жефф Безос нь 25.2 тэрбум долларын хөрөнгөтэй, “Форбс”-ын дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 19-д бичигддэг аж.
Эх сурвалж:Зууны мэдээ
URL: